Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 210 Мөн, хилийн боомт дахь мал, ургамал, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ малыг хөлөөр нь гаргах, зориулалтын ачих, буулгах, байгууламж барих, тоног төхөөрөмжөөр хангах, хүн, мал, ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг ариутгах, халдваргүйжүүлэх, тусгаарлах хорио цээрийн байгууламж барих, сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, мал, ургамал, хөдөө аж ахуйн болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг түр хадгалах зориулалтын байгууламж барих, тоноглох, үйл ажиллагааны стандарт удирдамжийг боловсруулж нэвтрүүлнэ. II. Хяналт, шалгалтын удирлагын системийг бий болгох Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаанд оролцогч бүх талуудад нээлттэй, шаардлагатай бүх мэдээллийг нэгтгэсэн, бүрэн автоматжуулсан, цахим удирдлага, мэдээллийн тогтолцоог бий болгох, эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоог өргөжүүлэх, SPS-ийн удирдлагын мэдээллийн системтэй холбох зэрэг ажлуудыг хийнэ. III. Хяналт, шалгалтыг олон улсын түвшинд хүргэх Мал эмнэлэг болон мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораториудын үйл ажиллагааны стандарт удирдамжийг олон улсын түвшинд хүргэж шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах, SPS-ийн хяналт шалгалтад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хяналтын тогтолцоо, арга барилыг нэвтрүүлэх, холбогдох дүрэм журам, зохицуулалтыг шинэчлэн сайжруулна. Төслийн санхүүжилт: (сая ам.доллар) Хүрэх үр дүн: Монгол Улсын хувьд САREC–ын гишүүн болон бусад орнуудтай хийх хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт нэмэгдэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, экспортын хэмжээ нэмэгдэх боломжууд бүрдэх бөгөөд үүний зэрэгцээ хүн, мал, ургамлын эрүүл ахуй, аюулгүй байдлыг илүү сайн хангах боломж бүрдэнэ. Мөн Дэлхийн худалдааны байгууллагаас тавигддаг шаардлагуудын дагуу ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулж, нэгдсэн мэдээллийн системтэй болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552 --- оо О оо --- Төслийн санхүүжилт: (сая ам.доллар) Эх үүсвэр Хэмжээ Эзлэх хувь Азийн Хөгжлийн Банк 15.00 93.75% Үүнд: АХБ-ны хөнгөлөлттэй зээл Азийн Хөгжлийн Сан бүс нутгийн сан 5.00 10.00 Монгол Улсын Засгийн газар 1.00 6.25% Нийт 16.00 100.0% Төслийн санхүүжилт: (сая ам.доллар) Эх үүсвэр Хэмжээ Эзлэх хувь Азийн Хөгжлийн Банк 60.5 88.0 Үүнд: Энгийн эх үүсвэрийн зээл Техник туслалцааны тусгай сан (Чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл) 60.0 0.8 Монгол Улсын Засгийн газар 8.1 12.0 Нийт 68.6 100.0 , Б

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw