Чуулганы танилцуулга

209 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хавсралт-2 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Олон улсын гэрээ, конвенцитэй холбоотой МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН “УРГАМАЛ, МАЛЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭРЭГСЛИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 02 дугаар 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. Төслийн зорилго, агуулга: Төслийн гол зорилго нь мал, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын тогтолцоог Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагын түвшинд хүргэж улмаар мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний импорт болон экспортыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага: Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (CAREC)- ийн гишүүн орны хувьд Монгол Улсын Засгийн газар өөрийн орны мал, ургамлын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын (SPS) шаардлагыг өндөрсгөх талаар Хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид нэгдсэн. Хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги нь мал, ургамлын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын түвшинд хүргэхэд шаардагдах арга хэмжээ, тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж шат дараатай хэрэгжүүлэх, улмаар гишүүн орон хоорондын худалдааг хөнгөвчлөхөд чиглэгдэнэ. SPS-н шаардлагыг хангаснаар Монгол Улс мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг эскпортлох, импортоор орж ирж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтыг сайжруулан улмаар хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Төслийн хүрээнд хийгдэх ажлууд: Төслийг дараах бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд: I. Лаборатори, хяналт, шалгалт, хорио цээрийн байгууламжийг шинэчлэх Улсын болон бүсийн мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ба энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: - Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын болон Улаанбаатар хотын төв лабораториудын барилга байгууламжийг шинэчлэн сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, - Замын-Үүд, Алтанбулагийн хилийн боомтуудын хяналт, хорио цээр, ариутгал, халдваргүйтгэлийн байгууламжуудыг засч, сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, - Хүний нөөцийг мэргэшүүлэн сургах.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw