211 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СИСТЕМИЙГ ДЭМЖИХ ЗАМААР ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 02 дугаар 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. Төслийн зорилго, агуулга: Энэхүү төслийн гол зорилго нь ЖДҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд оршино. Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага: Монгол Улс дахь нийт ажлын байрны 50 орчим хувийг ЖДҮ-ийн салбар хангадаг боловч санхүүгийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдал байдаг. Мөн Монгол Улсад бүртгэлтэй бизнесийн байгууллагуудын 90 орчим хувь нь ЖДҮ бөгөөд тэдний ихэнх нь санхүүжилт авах боломж хязгаарлагдмал, эдийн засгийг төрөлжүүлэхэд, ажлын байр нэмэгдүүлэх болон эдийн засгийн өсөлтийг хангах зэрэг бүрэн байдлаар хувь нэмрээ оруулж чадахгүй байна. Нийт 36,800 ЖДҮ-ийн 90 хүртэлх хувь нь банкнаас байнгын санхүүжилт авах боломж хангалтгүй байгаа нь банкны жилийн 36 хүртэлх хувийн өндөр хүү, урт хугацааны зээлийн төрөл дутмаг, хангалттай барьцаа хөрөнгө байхгүй байх, шаардлага хангахуйц зээлийн түүхийн мэдээллийн бааз байхгүй зэрэгтэй холбоотой юм. Төслийн хүрээнд хийгдэх ажлууд: Төслийг дараах бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжүүлнэ. Үүнд: I. Урт хугацаат санхүүгийн дэмжлэг Банк санхүүгийн байгууллагуудаас зээл авахдаа зээлийн барьцаа хөрөнгө гаргах чадваргүй байгаа ЖДҮ-үүдэд урт хугацаат зээл авах боломжийг бүрдүүлнэ. Төслийн үр дүнд банк, санхүүгийн байгууллагаас ЖДҮ-үүдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмж, нэр төрөл нэмэгдэх, ЖДҮ-үүдэд техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, шинээр худалдан авах зэрэгт тохирсон зээлийн үйлчилгээний төрөл, эх үүсвэр бий болох юм. Мөн төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн талаар хөдөө орон нутгийн бага орлоготой иргэд, эмэгтэй бизнес эрхлэгчдэд танин мэдүүлэх, сурталчлах, тэдний оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. II. Хугацаат хадгаламжийн зах зээлийг дэмжих Зээлийн хөрөнгийг ашиглан сонгогдсон банк, санхүүгийн байгууллагуудад батлан даалтын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний хугацаат хадгаламжийг байршуулах бөгөөд хөрөнгө байршуулах хугацаа нь батлан даалтын багцын эргэн төлөлтийн хугацаатай тэнцүү байна. Энэ нь төгрөгийн хадгаламжийг бэхжүүлэх нэг эх үүсвэр болно. Техник туслалцааны төсөл: Төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0,8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Техник туслалцааны төслийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, засаглал, эрсдлийн удирдлагыг бэхжүүлэх, Зээлийн батлан даалтын хууль эрх зүйн орчинг сайжруулах, Шинэ зээлийн батлан даалтын бүтээгдэхүүн гаргах орчныг бий болгох зэрэг ажлуудыг хийнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw