Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 206 ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 тоот захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар тогтов. Ээлжит бус чуулганаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтоов. Ээлжит бус чуулганы нээлтийг 2016 оны 02 дугаар 19-ний өдөр хийж, 19-ний өдөр ажлын 1 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2016 оны 02 дугаар сард 19-ний өдөр 1 удаа 4 цаг 22 минут хуралдсан бөгөөд 11 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 3 удаагийн, 1 цаг 53 минутын хуралдааны явцын талаар 10 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 53 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 10 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 70 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw