207 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ГУРАВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулган болон байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын даргын болон гишүүд, Тамгын газрын зүгээс хийсэн хэвлэлийн бага хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи нийт 20 мэдээлэл бэлтгэн open.parliament. mn, www.parliament.mn цахим хуудас, Twitter, Facebook зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд, олон нийтэд шуурхай хүргэлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ энэ долоо хоногт“ нэвтрүүлгийн 1 дугаар, “Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 1 дугаарыг бэлтгэн 8 телевизээр үнэ төлбөргүй дамжуулан үзэгчдэд хүргэв. Мөн Улсын Их Хурлын даргын уулзалт, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой видео мэдээлэл 8-ыг бэлтгэн телевизүүдээр дамжуулан цацлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжиний Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хийсэн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж хийсэн хэвлэлийн бага хурлуудыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд хүргэлээ. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1 дугаарыг хугацаанд нь гаргалаа. Эмхэтгэлийг төр захиргаа, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, нийтийн номын сангууд зэрэг нийт 5436 байгууллагад үнэ төлбөргүй хүргэж байна. Түүнчлэн шуудангийн 4 компанитай байгуулсан гэрээний дагуу 1118 захиалагчид эмхэтгэлийг хүргэн ажиллаж байна. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw