Чуулганы танилцуулга

205 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ 02 САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 тоот захирамжаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар тогтоов. Ээлжит бус чуулганы нээлт 2016 оны 02 дугаар 19-ний өдөр болов. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав. Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулиудын, Төсвийн байнгын хороо Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох төсөл”- ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэв. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрхи хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хороодын саналыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүллээ. Түүнчлэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”- ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, эцсийн найруулгыг сонслоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах тухай Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Ж.Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Ж.Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлав. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан 291 хуулийн эцсийн найруулгатай танилцаж, ёсчлохыг зөвшөөрөв. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw