Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 204 хийдлийг арилган, олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн, зөвхөн хуульд заасан үндэслэл, арга хэрэгсэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг хуульчлан тогтоох шаардлагын дагуу боловсруулан, өргөн мэдүүлжээ. Уг хуулийг хэлэлцэн батлах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр болох юм. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах шаардлага нь цаг хугацааны хүчин зүйлээс улбаатай нөхцөл байдлын өөрчлөлт, мөн Эрүүгийн хуулийг шинээр баталсантай холбогдон үүсэж байна. Эдгээр хуулийг хууль санаачлагчийн зүгээс өмнө өргөн мэдүүлж байсан боловч үзэл баримтлалын шинжтэй болон зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэг дээр олон зуугаараа гарсан учраас Засгийн газраас хуулийн төслүүдийг буцаан татаж, эдгээр саналуудыг тусган дахин боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Эдгээр төслийг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил, хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн материал, үндэсний хэмжээний зөвлөгөөн, чуулганаас гарсан зөвлөмжүүд, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенци, бусад орны холбогдох хуулиудыг харьцуулан судалж олон арван байгууллагаас ирүүлсэн саналыг тусгасан тул эдгээр төслүүдийг энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломж үүссэн гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нааштай алхмууд гарсан ч энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Өмнө дурдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадвал жил гаруй хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгыг цаг алдалгүй батлах бүрэн боломжтой. Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар хоёр хөршөөс цахилгаан авдаг хязгаар нутгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний ахуйн хэрэглээнд зориулж хөрш орнуудаас авдаг цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 он хүртэл чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг энэхүү чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн гарын үсгийг харгалзах хоёр талууд зурсан тул эдгээр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн баталья. Эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцож, дээрх хуулиудыг хэлэлцэн батлахыг хүсье. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw