Чуулганы танилцуулга

203 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж тарган тавтай хаваржиж байна уу? Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15наас 02 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд хуралдуулахаар миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, хэлэлцэх асуудлуудыг баталсан. Энэхүү ээлжит бус чуулган нь татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Тухайлбал, бид Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгоход Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын зорилго оршиж байна. 2006 онд батлагдан өнөө хүртэл мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд нь 3 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөх орлогоос 10 хувь, 3 тэрбум төгрөгнөөс дээш давсан татвар төлөх орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлдөг. Уг хуулийн шинэчилсэн найруулгад, орлогын татварын дээд шатлал буюу 25хувиар татвар ногдуулах босгыг 10.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, эдгээр татвар төлөгчийн татварын тайлан тооцоо хийх давтамжийг бууруулж, хялбаршуулахтай холбогдсон заалтуудыг төсөлд тусгасан нь баялаг бүтээгчдийг дэмжин урамшуулах чухал ач холбогдолтой юм. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулахаар заажээ. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэдийн мөнгөн хуримтлалыг үргэлжлүүлэн урамшуулах, банкны салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн илүү тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм. Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг баталсан бол эдгээр хуулийн бодитой хэрэгжих нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай хуулиудыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөлөө. Эдгээр нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, эдгээртэй холбогдох бусад хуулиудын төслүүд юм. Тухайлбал, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь хууль, шүүхийн өмнөх тэгш байдлын зарчим, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтооход чухал ач холбогдолтой. Хууль сахиулах тухай хуулийн төслийг шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw