Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 202 ипотекийн зээлд хамрагджээ. Зөвхөн “Буянт Ухаа–2” төсөл дээр гэхэд 200 айл зээлийн гэрээ байгуулж, цагаан сарын баяраас өмнө шинэ орон сууцандаа орж амжсан байна. Цаана нь ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 18.000 орчим өрх байна. Хүн ардаа аюулгүй орчин, тохилог орон сууц, чанартай хүнс зэрэг амьдралын наад захын хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж өгөх нь төрийн анхдагч үүрэг мөн. Ипотекийн зээл бол хөдөлмөрийн зах зээл нь боловсорч гүйцээгүй манай орны хувьд ажиллах хүчний урам зоригийг сэргээж, тогтвортой ажиллах нэг хөшүүрэг болж, ажил эрхлэлтийг хүчтэй дэмжих ач холбогдолтой юм. Ипотек нь ажил эрхлэгч төдийгүй ажил олгогчдыг ч дэмжин урамшуулж, нийгэмд урт хугацаанд үр ашгаа өгөх тогтолцоо гэж харж байгаа. Түүнээс гадна, энэ тогтолцоо манай хөдөлмөрийн зах зээлд томоохон байр эзэлдэг барилга угсралтын салбарын бизнесийн сүлжээг тогтвортой дэмжиж байгаа. Тиймээс Монгол Улсын төрөөс энэ асуудалд нухацтай хандах учиртай. Ипотекийн зээлийн хүүг бууруулж 5 хувь болгох талаар Монголбанк болон холбогдох байгууллагууд судалгаа хийж, зохих бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Энэ талаар Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах нь зүйтэй. Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор баталж Тариалангийн тухай хуулийг баталлаа. Манай нийт өрхийн гуравны нэг нь, хүн амын тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг тул энэ салбарын хөгжилд бид онцгой анхаарал тавих ёстой. Улсын Их Хурлын тогтоолд 2025 он гэхэд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлтийг 20 хувьд хүргэх, улсын төсөвт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийг 4-өөс доошгүй болгох, нийт сүрэгт үхрийн эзлэх хувийг 10-д хүргэж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг 200,000 тоннд, нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг 50 хувьд, 1 га-с авах буудайн ургацын хэмжээг 20 центнерт, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, малын тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэн тавьсан байна. Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын хөгжил голлох байр суурь эзэлнэ. Монголын мал аж ахуй нь үндсэндээ өрхийн аж ахуйд суурилан явагддаг тул бид малчин өрхүүдийн эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал тавих ёстой. Энэ оны 02 дугаар сарын 4-нд Засгийн газраас Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчдад олгох зээлийн хүүг 10 хувь болгох, мөн малчдын хэрэглээний зээлийг хөнгөлөх зорилгоор Төрийн банкны малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, мал сүргээ эрүүл байлгах нөхцөлийг хангахаар ажиллаж буй малчдад бага хүүтэй зээл олгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортийг өсгөж, малчдын орлогыг тууштай нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйг тойрсон үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, худалдаа, тээвэр, газар тариалангийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлнэ. Хэдхэн хоногийн дараа XVII жарны модон хонин жил шувтарч, мичин жил урган гарах гэж байна. Өвлөө өнтэй давсан малчин түмэн маань хавраа тавтай сайхан угтах болтугай. Нийт монголчууд Та бүхэндээ сар шинээ сайхан угтахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw