201 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, онц аюултай гэмт хэрэгтэн, онц хүнд болон хүнд, албан тушаалын зэрэг 33 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлж, хорих газраас 1,253 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Өршөөлийн хуульд нийтдээ 4,340 хүн хамрагдаж, төрийн хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг хэрэгжүүлж, хорих газрын болон мөрдөн байцаах байгууллага, шүүхийн ачаалал зохих хэмжээгээр хөнгөрсөн байна. Зөрчлийн тухай хуулийг баталж, захиргааны зөрчил гаргасан хүнд салбарын 210 гаруй хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг халж, нэгдсэн нэг хуулиар зохицуулах боломжийг бүрдүүлж, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бие даасан хуулиар зохицуулахаар боллоо. Ингэснээр захиргааны зөрчил болон түүнийг шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх асуудлаар хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх боломж бүрдлээ. Иймд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох процессийн болон байгууллагын хуулиудыг нэн яаралтай баталж мөрдүүлснээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарна гэж үзэж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар бодлогын баримт бичгүүдийг цэгцлэн, үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой, нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Мөн энэ хуулийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2016-2030) батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар бүх шатны сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулах бөгөөд хэрэгжилтийг нь Үндэсний аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргэж байхаар хуульчлагдлаа. Аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх талаар сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого чамлахааргүй түвшинд үр дүнгээ өгч байна. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого амжилттай хэрэгжиж байна. Жишээлбэл, барилгын материалын үйлдвэрлэл, түүний дотор цементийн үйлдвэрлэл өргөжиж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспорт хийж эхэлсэн байна. Цаашид боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түлхүү дэмжиж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг өсгөх тал дээр үргэжлүүлэн анхаарах шаардлагатай. 2015 оны эдийн засгийн тоо мэдээнээс үзвэл 11 дүгээр сараас ажил эрхлэлт нэмэгдэж эхэлсэн нь сүүлийн 2 жилд гарч буй эерэг дүр зураг юм. Тухайлбал, бүртгэлтэй ажилгүй иргэдээс мөнхүү хугацаанд ажилд орсон хүний тоо улсын хэмжээнд мэдэгдэхүйц өсөж байна. Энэ үзэгдэл зүүн бүсээс бусад бүх бүс нутагт нийтлэг ажиглагдаж байна. Энэ бол үйлдвэржилтийг дэмжсэн бодлогын эхний үр дүн гарч буйн илрэл гэж үзэж байна. Монгол Улс хүн амынхаа орон сууцжилтын түвшнээр олон улсын тавцанд хойгуур байр эзэлдэг. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо манай хүн амын амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэцийн ташаа шийдвэрээс улбаалан энэхүү харилцаа гацаанд орж, зогссон тул Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авч, 01 сарын 19-ний өдөр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталснаар ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүллээ. Хууль баталснаас хойших хоёрхон долоо хоногт нийт 379 зээлдэгч 23.7 тэрбум төгрөгийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw