Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 5 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент хоёр дахь намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны эмхэтгэлийг уншигч танаа толилуулж байна. Таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган ажлын 75 өдөр хуралдаж, 14 хууль, 36 тогтоол хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын 2026 оны төсвийг анх удаа таван үе шаттай хэлэлцэж, үр дүнтэй, хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан баталсан нь онцлог байлаа. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг 512 шалгуур үзүүлэлттэй баталж, “Оюу толгой” бүлэг ордтой холбоотой Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон нь түүхэн шийдвэр юм. Намрын ээлжит чуулганаар Улсын Их Хурлаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гааль, татварын таатай нөхцөлөөр экспортлох боломжийг бүрдүүллээ. Үүний хүрээнд бүс нутгууддаа ложистикийн төв байгуулан, дэд бүтцийг бий болгож, худалдааг өргөжүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлнэ. Мөн түлш, шатахууны хомсдлоос сэргийлж, нөөц бүрдүүлэх зорилготой Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг баталлаа. Малчдаа ган зудын нөлөөнөөс хамгаалж, нэг удаагийн нөхөн төлбөр урьдчилан олгох зохицуулалтыг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд тусгалаа. Улсын Их Хурал парламентат ёсны зарчмыг баримталж, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чанд сахин биелүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг тухай бүр нээлттэй мэдээлдэг болсноор сонгосон төлөөллийнхөө ажилд хяналт тавих иргэдийн эрх хангагдах боломж бүрдсэн. Төрийн хүнд суртал, хууль бус дарамтаас иргэдээ чөлөөлөх ёстой хэмээн үзэж “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн санаачилгыг эхлүүллээ. Энэ хүрээнд Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн болон Авлигын эсрэг дөрвөн үндсэн чөлөөлөлтийг хэрэгжүүлэхээр 12 ажлын хэсэг байгууллаа. Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлж байна. Намрын ээлжит чуулганаар баталсан төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийн хэт тэлэлт, инфляцаас сэргийлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах тухай Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол эдийн засгийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5