Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 262 Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийг нэг сурагчид ногдох нормативт зардлаар санхүүжүүлж байгаа нь 10 жилийн сургуулийн хувьд 500-аас доош хүүхэдтэй, 8 жилийн сургуулийн хувьд 300-аас доош суралцагчидтай тохиолдолд эдийн засгийн хувьд оршин тогтноход хүндрэлтэй байгаа юм. Гэтэл шилжих хөдөлгөөнөөс үүдэн энэ хичээлийн жилийн байдлаар 500-аас доош хүүхэдтэй 10 жилийн сургууль 42, 300-аас доош хүүхэдтэй 8 жилийн сургууль 98 байна. Манай орны ихэнхи сургуулиуд 320 хүүхдийн хүчин чадалтай баригдсанаас хөдөөгийн сумдын сургуулийн хувьд байрны хүчин чадлыг гүйцэд ашиглаж чадахгүй байгаагаас гадна зардлын ихэнхийг халаалтад зарцуулж сургалтын материаллаг орчинг сайжруулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ямар ч боломжгүйд хүрч байна. Боловсролын үйлчилгээнд үзүүлж байгаа хамгийн хүндрэлтэй асуудал бол анги дүүргэлт юм. БСШУЯ-наас батлагдсан нормативаар анги дүүргэлт 35 сурагч байдаг бол зарим сургуулийн нэг ангид 60 хүүхэд сурч байна. Анги дүүргэлт хэт их байгаа нь сурагчдын эрүүл мэнд, сургалтын чанарт нөлөөлөөд зогсохгүй багш нарын хүүхэдтэйгээ ажиллах боломжийг хязгаарладагаас сургууль завсардалтанд нөлөөлдөг. Сургуулийн хүүхдийн тоо хэт ихэссэнээс зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна. Өнгөрсөн оны байдлаар 32 сургуулийн 162 бүлгийн 5700 сурагч 3 дугаар ээлжинд хичээллэсний ихэнхи нь хотын хүүхдүүд байна. Эмнэлгийн хувьд ч орны хүчин чадлын ашиглалт буурсан боловч, эмч, эмнэлгийн ажилтны тоо цөөрч, мэргэжлийн туслалцаа үзүүлэх боломж багасаж байна. Өнөөгийн байдлаар хөдөөгийн 8 сум их эмчгүй, 121 суманд 144 эмч, дутагдалтай байна. Шилжин ирэгсдийн дунд ядуу, орлогогүй өрх их байгаа учраас 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тураал 2.4 дахин их, заавал хийх дархлаажуулалтанд хамрагдалт улсын дундажаас харьцангуй бага байна. Нэг. Шилжих хөдөлгөөнийг зогсоох бодлогын хүрээнд зарим хаалттай болгох, зөвшөөрөлгүй суурьшигчдыг хотоос хүчээр нүүлгэх, паспортын хууль гаргах, ажил эрхлэлтэд хяналт тавих, орон сууцтай болох боломжийг хязгаарлах, хүнсний норм тогтоох зэргээр шилжин ирэгчдэд янз бүрийн тавих арга хэмжээг хамруулж ирсэн байна. Энэ бодлогыг Вьетнамын X Мин, Индонезийн Жакарта, Кубын Гавана, Хятадын Бээжин зэрэг хотуудад 1970-аад онуудад хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Хятад улсад хот, суурин газрын хөгжлийн хэт ялгаанаас үүдэн хөдөөгийн тосгоны иргэд олноор шилжих болсонтой холбогдуулан иргэдийг хөдөө рүү шилжүүлэх бодлого явуулж, картын систем нэвтрүүлэх, хотоос түр хугацаагаар иргэдийг хөдөө рүү шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэ арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг боомилсон арга хэмжээ болсон хэдий ч иргэдийн шилжих хөдөлгөөнийг багасгахад тодорхой үр дүн авчраагүй гэж үздэг байна. Бодлогын энэ зарим хувилбар социализмын үед манай оронд хэрэглэгдэж байсан гэж болно. Хоёр. Шилжих хөдөлгөөнийг удирдан чиглүүлэх хүрээнд шилжих хөдөлгөөн зайлшгүй байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч, шилжих хөдөлгөөний эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх арга хэмжээг хамааруулдаг байна. Өөрөөр хэлбэл, шилжих хөдөлгөөний урсгалыг өөр шаардлагатай гэж үзсэн газар нутаг руугаа чиглүүлэн, шилжигчдэд ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах болон бусад хэрэгцээт боломжийг бий болгох, хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хөдөөгийн боловсролтой, эдийн засгийн идэвхитэй хэсэг нь хот руу шилжин ирж байгаа байдлыг засах зорилгоор ирээдүйд томхон хот болгохоор төлөвлөж буй суурин газар луу шилжүүлэх, түүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Энэ бодлого Мексик, Өмнөд Солонгос зэрэг улсуудад амжилттай хэрэгжсэн хэдий ч шилжих хөдөлгөөний гол төвлөрөл эдийн засгийн хувьд илүү

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw