401 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 401 Эрх зүйн хүрээ, гүйцэтгэлийг сайжруулах (Strengthening legislative framework and enforcement) Стратеги 4. Кибер гэмт хэрэг, халдлагыг хязгаарлах бууруулах кибер аюулгүй байдлын хуулийг сайжруулах; Стратеги 5. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавх, чадварыг сайжруулах. Дэлхийн түвшний инновац, технологи, судалгаа ба аж үйлдвэр (Catalysing World Class Innovation, Technology, R&D and Industry) Стратеги 6. Үндэсний кибер аюулгүй байдлын судалгаа, шинжилгээний хөтөлбөрийг идэвхжүүлэх; Стратеги 7. Өрсөлдөх чадвартай дотоодын үйлдвэрлэл, технологийг дэмжих. Чадавхыг дээшлүүлэх, мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх (Enhancing Capacity and Capability Building, Awareness and Education) Стратеги 8. Үндэсний кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх; Стратеги 9. Кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх; Стратеги 10. Боловсролоор дамжуулан кибер аюулгүй байдлын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх. Олон Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх (Strengthening Global Collaboration) Стратеги 11. Кибер аюулгүй байдлын асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх; Стратеги 12. Олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд аюулгүй, тогтвортой, энх тайван кибер орон зайг дэмжих тухай амлалтаа зарлах. IV. Хууль эрх зүйн орчин Малайз Улс кибер аюулгүй байдалтай холбоотой дараах цогц хуулиудыг баталсан байна. (Хавсралт 4) Үүнд: Зохиогчийн эрхийн тухай хууль (The Copyright (AmendmentAct) Тоон гарын үсгийн тухай хууль (The Digital Signature Act) Телемедициний тухай хууль (The Telemedicine Act) Харилцаа холбоо ба мультимедиан тухай хууль (The Communications and Multimedia Act) Цахим худалдааны тухай хууль( Electronic Commerce Act) Төрийн цахим үйл ажиллагааны тухай хууль (Electronic Government Activities Act) Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль (Personal Data Protection Act) Эрүүгийн хууль (Penal Code) Хуурамч мэдээллийн эсрэг хууль (The Anti-Fake News Act) гэх мэт. Малайз Улс 1997 онд Компьютерийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг (The Computer Crimes Act) баталсан ба 2011 оны 12-р сарын 1-нд дахин шинэчилсэн байна. Уг хуулиар зохицуулж буй харилцаа:456 456 https://cyrilla.org/ar/entity/xqej2atn2lh?file=1568729651356shamgdeopv.pdf&page=5
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw