400 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 400 Зураг 2. Малайз Улсын кибер гэмт хэргийн статистик II. Цахим орчин дахь гэмт хэргийн стратеги төлөвлөгөө Малайз Улсын кибер аюулгүй байдлын стратеги нь455 (Malaysia Cyber Security Strategy) 2020-2024 онд кибер аюулгүй байдлын төлөвлөлт, хэрэгжилтийг бүх талаар зохицуулах 5 чиглэлд хэрэгжихээр боловсруулагдсан байна. 1. Үр дүнтэй засаглал ба удирдлага (Effective Governance and Management) 2. Эрх зүйн хүрээ, гүйцэтгэлийг сайжруулах (Strengthening legislative framework and enforcement) 3. Дэлхийн түвшний инновац, технологи, судалгаа ба аж үйлдвэр (Catalysing World Class Innovation, Technology, R&D and Industry) 4. Чадавхыг дээшлүүлэх, мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх (Enhancing Capacity and Capability Building, Awareness and Education) 5. Олон Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх (Strengthening Global Collaboration) Дээрх Малайз улсын кибер аюулгүй байдлын стратегит Засгийн газар, бизнес, нийгмийн (иргэд) янз бүрийн салбарт кибер аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаануудын төлөвлөгөөг тодорхойлсон. Үр дүнтэй засаглал ба удирдлага (Effective Governance and Management) Стратеги 1. Үндэсний кибер аюулгүй байдлын засаглал, экосистемийг сайжруулах; Стратеги 2. Байгууллагын менежмент ба бизнесийн үйл ажиллагааг сайжруулах (Засгийн газар, Үндэсний мэдээллийн дэд бүтэц ба Бизнес); Стратеги 3. Кибер аюулгүй байдлын ослын менежмент, кибер хамгаалалтыг идэвхжүүлэх. 455 Malaysia Cyber Security Strategy (2020-2024) https://asset.mkn.gov.my/wpcontent/uploads/2020/10/MalaysiaCyberSecurityStrategy2020-2024.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw