367 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 367 хоногийн өмнө талуудад өгнө. гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нь архив, бүртгэлээ оноогдсон гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчид шилжүүлнэ. Энэ зүйлийн нэг дэх хэсгийн хоёр дахь дэд хэсэгт заасны дагуу гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч уг үйлчилгээг авахыг хүсээгүй тохиолдолд эрх бүхий байгууллага гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгчийг шууд томилж болно. Шаардлагатай тохиолдолд, эрх бүхий байгууллага тухайн үед хүчин төгөлдөр байгаа гэрчилгээг олон нийтэд зарлаж, цуцалж болно. Өмнөх заалт нь энэхүү хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нар мөн хамаарна. Гэрчилгээжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үйл ажиллагаа болон гэрчилгээжүүлэхтэй холбоотой бусад үйл явцын улмаас талууд болон гэрчилгээнд найдаж буй иргэнд учирсан хохирлыг гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч хариуцлагатай ажилласан гэдгээ нотлохгүй бол хариуцлага хүлээнэ. Гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч гэрчилгээ ашиглах хязгаарлалтыг тодорхой зааж өгсөн тохиолдолд эсрэгээр ашигласнаас үүссэн хохирлыг хариуцахгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw