Судалгааны эмхэтгэл-боть 37

366 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 366 оршино. Энэхүү хууль нь цахим ажил гүйлгээний хэрэглээг дэмжих, цахим гүйлгээний аюулгүй байдлыг хангах, цахим засаглал, цахим худалдааны хөгжлийг дэмжих зорилгоор батлагдсан болно. Энэ хуульд заагаагүй бусад асуудлуудыг холбогдох бусад хуулийн заалтуудаар зохицуулна. Цахим гарын үсэг гэдэг нь цахим бүртгэлд хавсаргах юм уу, холбогдох өгөгдөл буюу цахим бүртгэлд гарын үсэг зурсан этгээдийн таних тэмдэг, цахим бүртгэлийг баталгаажуулах зорилгоор бүтээсэн өгөгдлийг хэлнэ. “Тоон гарын үсэг” гэдэг нь гарын үсэг зурагчийн хувийн түлхүүрээр шифрлэгдсэн тоон өгөгдлийг математик алгоритм, эсвэл бусад арга хэрэгслүүдийг ашиглан бий болгосон, нийтийн түлхүүрээр баталгаажуулах боломжтой цахим гарын үсгийг хэлнэ. Гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч Олон нийтэд гэрчилгээ гаргаж өгөхийн өмнө, гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нь гэрчилгээ гаргаж өгөх, гэрчилгээжүүлэх үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны талаар гэрчилгээжүүлэх мэдэгдлийг эрх бүхий байгууллагад гаргаж батлуулна. Батлуулсны дараа, гэрчилгээжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэгч батлагдсан гэрчилгээ олгох эрхийн тухай мэдэгдлийг вэбсайт дээрээ олон нийт лавлагаа авах боломжтой байдлаар нийтэлнэ. Энэхүү дүрмийг гэрчилгээжүүлэх мэдэгдэлд өөрчлөлт орсон тохиолдолд мөн мөрдөнө. Гэрчилгээ олгох эрхийн мэдэгдэл нь дараах мэдээллийг багтаана:  Баталгаажуулалтын үйлчилгээ эрхлэгчээс олгосон гэрчилгээний найдвартай байдал, гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй чухал мэдээлэл;  гэрчилгээ олгогч нь хүсэлт шаардахгүйгээр гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл;  гэрчилгээний агуулгыг баталгаажуулахтай холбоотой мэдээллийг хадгалах;  хувийн мэдээллийг хамгаалах арга, журам;  эрх бүхий байгууллагаас өгсөн бусад чухал мэдээлэл. Эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгосон гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг гаргана. Энэхүү хуулийг дагаж мөрдөж чадаагүй гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нь тухайн эрх бүхий байгууллагын сонголтоор хамгийн багадаа 1 сая тайвань доллар, эсвэл 5 сая тайвань доллараас ихгүй мөнгөн дүнгээр торгуулна. Эрх бүхий байгууллага гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгчээс тогтоосон хугацаанд зөрчил арилгахыг шаардаж болно. Тодорхой хугацааны дараа арилгаагүй тохиолдолд торгуулийг удаа дараа ногдуулж болно. Гэрчилгээ олгох үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд эрх бүхий байгууллага үйл ажиллагааг нь хэсэгчлэн буюу бүхэлд нь зогсоож болно. Гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээгээ зогсоохоос өмнө дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:  үйлчилгээг зогсоохоос өмнө багадаа 30 хоногийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.  цуцлах үед хүчинтэй хэвээр байгаа гэрчилгээтэй холбоотой аливаа үйлчилгээг өөр гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд шилжүүлэх үүрэг хүлээнэ.  үйлчилгээ дуусгавар болох, хүчин төгөлдөр гэрчилгээг өөр гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгчид олгох тухай мэдэгдлийг дуусгавар болохоос дор хаяж гучин хоногийн өмнө талуудад өгнө.  гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нь архив, бүртгэлээ оноогдсон гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчид шилжүүлнэ. Энэ зүйлийн нэг дэх хэсгийн хоёр дахь дэд хэсэгт заасны дагуу гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч уг үйлчилгээг авахыг хүсээгүй тохиолдолд эрх бүхий байгууллага гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгчийг шууд томилж болно. Шаардлагатай тохиолдолд, эрх бүхий байгууллага тухайн үед хүчин төгөлдөр байгаа гэрчилгээг олон нийтэд зарлаж, цуцалж болно. Өмнөх заалт нь энэхүү хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нар мөн хамаарна. хоногийн өмнө талуудад өгнө.  гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нь архив, бүртгэлээ оноогдсон гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчид шилжүүлнэ. Энэ зүйлийн нэг дэх хэсгийн хоёр дахь дэд хэсэгт заасны дагуу гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч уг үйлчилгээг авахыг хүсээгүй тохиолдолд эрх бүхий байгууллага гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгчийг шууд томилж болно. Шаардлагатай тохиолдолд, эрх бүхий байгууллага тухайн үед хүчин төгөлдөр байгаа гэрчилгээг олон нийтэд зарлаж, цуцалж болно. Өмнөх заалт нь энэхүү хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч нар мөн хамаарна. Гэрчилгээжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үйл ажиллагаа болон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw