Судалгааны эмхэтгэл-боть 37

278 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 278 Хуримтлалын төвлөрсөн сангийн зарцуулалт Сангаас дараах зориулалтаар зарцуулалт хийж болно. 1. Өндөр насны тэтгэвэр; 2. Орон сууц худалдан авах; 3. Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр; 4. Сургалтын зээл. 1. Өндөр насны тэтгэвэр ХТС-д хуримтлалтай иргэн 55 нас хүрэх үед автоматаар Тэтгэврийн данс нээгдэж, Энгийн болон Тусгай дансны хуримтлал нь Тэтгэврийн дансанд шилжинэ. ХТС-д хуримтлалтай иргэн 65 нас хүрснээр Тэтгэврийн дансан дахь хуримтлалын хэмжээнээс хамаарч сар бүр тэтгэвэр авах эрхтэй болно. 55 настай иргэний Тэтгэврийн дансны хуримтлал 3 төрөлтэй.  Суурь тэтгэврийн хуримтлал (Basic Retirement Sum)  Бүрэн тэтгэврийн хуримтлал (Full Retirement Sum)  Ахиу тэтгэврийн хуримтлал (Enhanced Retirement Sum) Хүснэгт 7. Тэтгэврийн дансанд шилжүүлэх хуримтлал Тэтгэврийн хуримтлал Тэтгэврийн дансан дахь хуримтлал (сингапур доллар) Сарын тэтгэвэр (сингапур доллар) Суурь хуримтлал 93000 770 – 830 Бүрэн хуримтлал 186000 1430-1530 Ахиу хуримтлал 279000 2080- 2230 Тухайн иргэний Энгийн болон Тусгай дансны үлдэгдэл дээр дурдсан тэтгвэрийн хуримтлалын төрөлд хүрэхгүй бол Тэтгэврийн дансандаа нэмж мөнгө шилжүүлж болно. Хэрэв 55 нас хүрсэн хуримтлал эзэмшигчийн Энгийн болон Тусгай дансны үлдэгдэл Бүрэн тэтгэврийн хуримтлалаас илүү гарвал 5000 сингапур долларыг хуримтлалаасаа авч болно. Харин 65 нас хүрсэн бол Тэтгэврийн дансныхаа хуримтлалын 20% хүртэлх мөнгөн дүнг авч болно. Хэрэв 55 нас хүрсэн иргэн хувийн тэтгэврийн даатгалд хамрагдсан бөгөөд насан туршийн тэтгэвэр авах эрхтэй бол Тэтгэврийн дансанд хуримтлалаа байршуулахгүй байж болно. СPF LIFE хөтөлбөр Тэтгэвэр авагчдыг насан туршийн тэтгэврээр хангахын тулд ХТС-аас CPF LIFE хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэтгэврийн дансандаа 60000 сингапур долларын хуримтлал бүхий 65 нас хүрсэн иргэн CPF LIFE хөтөлбөрт автоматаар хамрагдаж насан туршийн тэтгэвэр авах боломжтой. Хэрэв 65 насандаа хамрагдаж чадаагүй бол 70 нас хүрэхэд Тэтгэврийн дансны хуримтлалын хэмжээнээс үл хамааран CPF LIFE хөтөлбөрт автоматаар хамруулна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw