265 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 265 УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны талаарх гадаадын зарим орны туршлага” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Судалгааны зорилго: УИХ-ын гишүүний захиалгын дагуу тэтгэврийн хуримтлалын тогтолцоо бүхий орнуудын туршлагыг харьцуулан судлах. Судалгааны хамрах хүрээ: Судалгаанд Нидерланд, Сингапур, Казахстан, Норвеги, Чили зэрэг тэтгэврийн хуримтлалын тогтолцоотой орнуудыг сонгон авч тэтгэврийн хуримтлалын сан бүрдүүлэлт, сангийн удирдлага, сангийн зарцуулалттай холбоотой асуудлуудыг дэлгэрүүлэн судлав. Мөн судалгааны эхний бүлэгт тэтгэврийн тогтолцооны талаарх ерөнхий мэдээллийн хүрээнд тэтгэврийн хуримтлалын тогтолцооны онцлогийн талаарх мэдээллийг дэлгэрүүлэн авч үзсэн болно. Судалгааны арга зүй: Судалгааны явцад холбогдох мэдээллийг гадаад хэлнээс хөрвүүлэх, судалгааны захиалга болон удирдамжид заасан сэдэв, чиглэлийн дагуу мэдээллийг харьцуулан судлах, нэгтгэн дүгнэх зэрэг арга зүйг ашиглав. Keyword: pension system, funded pension system Түлхүүр үг: тэтгэврийн тогтолцоо, тэтгэврийн хуримтлалын тогтолцоо СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Аливаа улс орон тэтгэврийн тогтолцоогоо бүрдүүлэхдээ тухайн орны эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг анхааран үзэж ирээдүйгээ харсан зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэж үздэг байна. Дэлхийд тэтгэврийн тогтолцооны хуваарилалтын болон хуримтлалын гэсэн 2 сонгодог хэлбэр байдаг. Тэтгэврийн хуваарилалтын (Pay-as-you-go буюу PAYG) болон тэтгэврийн хуримтлалын (Fully funded) тогтолцооны аль аль нь давуу болон сул талтай тул тогтолцооны сонголтыг хийхдээ үр ашиг, эрсдэлийг сайтар тооцох шаардлагатай хэмээн судлаачид зөвлөдөг.286 Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооны үед одоогийн ажил эрхлэгчид нь одоогийн тэтгэврийг санхүүжүүлдэг бөгөөд ирээдүйд тэтгэвэрт гарах үедээ ирээдүйн ажил эрхлэгчдийн санхүүжилтэд найдах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, хүн амын өсөлтөөр бий болсон илүү олон ажил эрхлэгчид, эдийн засгийн өсөлтөөр бий болсон илүү өндөр цалингаас шимтгэл төлж энэхүү тогтолцоог санхүүжүүлж байдагт энэхүү тогтолцооны эдийн засгийн механизм оршино. Тиймээс тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо нь хүн ам зүйн болон эдийн засгийн өсөлтийн бодлоготой шууд холбоотой. Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооны үед тэтгэврийг дараах 2 аргаар тогтоодог. Тогтсон хэмжээгээр тэтгэвэр тогтоох (Defined benefits буюу DB) – Тэтгэвэр нь цалин болон шимтгэл төлсөн хугацаанаас хамааран тогтоогддог. Нэрийн дансаар тогтоох (Notional Defined Contributions буюу NDC) – Төлсөн шимтгэл нь нэрийн дансанд хөтлөгдөх бөгөөд тухайн нэрийн дансанд хүүгийн бичилт хийнэ. Тэтгэвэрт гарах үед нь энэ дансанд хуримтлагдсан бичилтээс тэтгэвэр тооцогдоно. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны үед тэтгэврийн санхүүжилт нь тэтгэврийн шимтгэл болон хуримтлагдсан хөрөнгийг санхүүгийн зах зээлд байршуулж олсон ашгаас бүрддэг. Тиймээс энэ тогтолцоо нь санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалтай шууд холбоотой. 286 https://journals.openedition.org/estetica/5747
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw