216 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 216 2020 онд албан журмын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ 522.9 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 7.5 хувиар буурсан бол сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ 99.1 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн байна. Ерөнхийдөө 2016-2020 оны хооронд сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ тасралтгүй өссөн дүнтэй байна. (Хүснэгт №1) Хүснэгт №1.Нийгмийн даатгалын сангийн орлого, сая төгрөг 2016 2017 2018 2019 2020 Нийт орлого, үүнээс 1,809,912.1 2,114,259.8 2,090,066.9 2,485,005.7 1,878,187.3 Албан журмын даатгуулагчийн төлсөн 464,851.9 534,893.4 541,431.7 701,185.9 522,943.5 Сайн дурын даатгуулагчийн төлсөн 52,259.6 62,410.0 69,186.7 88,431.9 99,120.3 Нийгмийн даатгалын сангийн орлогын бүтцийг үзвэл, 2019 оны байдлаар нийт орлогын 40.1 хувийг ажил олгогчийн төлсөн НДШ, 31.9 хувийг даатгуулагчийн төлсөн НДШ, 24.4 хувийг улсын төсвөөс олгосон хөрөнгө, 3.6 хувийг бусад эх үүсвэрээс тус тус бүрдүүлсэн байна. (График-1) Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн зарлагын 98.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн зардал237 эзэлж байна. График №1. Нийгмийн даатгалын сангийн орлогын бүтэц, 2019 он Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу албан журмын болон сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлж буй этгээдийг даатгуулагч гэх бөгөөд даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ. 237 Нийгмийн хамгааллын статистик 2019, ҮСХ, УБ., 2020 он, 15 дахь тал Ажил олгогчийн төлсөн НДШ 40% Даатгуулагчийн төлсөн НДШ 32% Улсын төсвөөс олгосон хөрөнгө 24% Бусад эх үүсвэр 4% Нийгмийн даатгалын сангийн орлогын бүтэц
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw