Судалгааны эмхэтгэл-боть 37

215 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 215 УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Нийгмийн даатгал төлөлтөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамрагдалт: Монгол Улсын нөхцөл байдал” сэдэвт мэдээлэл, лавлагааг Парламентын судалгааны хүрээлэнгээс гаргав. Мэдээлэл, лавлагааг дараах асуудлуудын хүрээнд гаргав. Үүнд: - Нийгмийн даатгал төлөлтөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамрагдалт, нас, хүйсийн байдлын харьцуулалт; - Эрүүл мэндийн даатгал төлөлтөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамрагдалт, нас, хүйсийн байдлын харьцуулалт. Мэдээлэл, лавлагааг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний Статистикийн хорооноос гаргасан сүүлийн 5 жилийн статистик мэдээллийг ашиглан харьцуулан гаргав. Түүнчлэн холбогдох хууль, эрх зүйн актууд, судалгааны мэдээллийг ашигласан болно. СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Монгол Улсад 2020 оны байдлаар нийгмийн даатгалд 1,013,190 даатгуулагч даатгуулсны 826,064 (81.5%) нь албан журмын, 187,126 (18.5%) нь сайн дурын даатгуулагчид байна. 2020 онд нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчдын тоо 2016 онтой харьцуулахад 18 орчим хувиар өссөн бөгөөд 2016-2020 оны хооронд жилд дунджаар 2.9 хувиар өсчээ. 2020 онд албан журмын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ 522.9 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 7.5 хувиар буурсан бол сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ 99.1 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн байна. Ерөнхийдөө 20162020 оны хооронд сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ тасралтгүй нэмэгджээ. Нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчдыг насны байдлаар авч үзвэл, сүүлийн 3 жилд 65-аас дээш насныхан хамгийн бага байгаа буюу нийт даатгуулагчдын 0.7 хувийг, 25-39 насныхан хамгийн их буюу нийт даатгуулагчдын 49 хувийг эзэлж байна. Хүйсийн байдлаар авч үзвэл, нийт даатгуулагчдын 51%-ийг (517,316) эмэгтэй, 49%-ийг (495,874) эрэгтэй даатгуулагчид эзэлж байна. 2020 оны байдлаар эрүүл мэндийн даатгалд 973,737 даатгуулагч байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт 2016-2020 онд өссөн дүнтэй байгаа бөгөөд хүйсийн хувьд төдийлөн зөрүүгүй байх бөгөөд нийт даатгуулагчдын 49.8 хувийг эрэгтэй даатгуулагч, 50.2 хувийг эмэгтэй даатгуулагч эзэлж байна. СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ 1.НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛӨЛТӨД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАМРАГДАЛТ Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь даатгуулагч ажилтан болон ажил олгогчийн төлсөн шимтгэл дээр суурилдаг. Нийгмийн даатгал нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна. Монгол Улсын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой харьцуулсан мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн сүүлийн 5 жилийн статистик мэдээлэлд үндэслэн гаргав. Манай улсын нийгмийн даатгалын сангийн орлого 2016-2019 оны хооронд тогтвортой өссөөр 2019 онд 2.4 их наяд төгрөг болжээ. Харин 2020 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нийгмийн даатгалын сангийн нийт орлого 1.8 их наяд төгрөг болж буурсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw