Ардын төр 1991 №2

түмний хяналтад байж төрийн бусад засаглалтай шууд холбоотой, тэдний бүрэн эрхийг хүндэтгэн үзэх зарчдшг баримтлах ёстой. Үүний зэрэгцээ гүйцэтгэх засаглал хэрэгжүүлдэг Ерөнхийлөгч, Засгийн газрын үйл ажиллагаа, эрх хэмжээг тодорхой түвшинд чө- лөөтэй тазьж өгехөес гадна тэдгээр нь зөвхөн төрнйн хуулийн хүрээнд ажиллах зрх зүйн үндсийг тогтсюж зохицуулах эрхпйг Парламент ЭДЭЛ.НЭ. Энэ нь гүйцэтгэх засаглал төрийн засаглалын өндөрлөгт гарч нэг талаас хууль тогтоюх, нөгөө талаас шүүхийн засаглалыг хэрэг- жүүлэх байгууллагуудын бие даасан, бүрэн эрхт байдалд нь харшил- сан үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгохгүй юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэгч нь хууль тогтоох, шүүхийн засаглал хэрэгжүүлэх ёсгүй бөгөед шүүхийн засаглалын гол утга учир нь: Нэгдүгээрт, шүүх зөвхөн хуульд захирагдаж, түүний хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хоёрдугаарт, шүүх, шүүгчид хэний ч нөлөөнд үл автан хүний эрхийг хүндэтгэн дээдлэх зарчимд тууштай үнэнч байх, гуравдугаарт, шүүн таслах ажиллагааг зөвхөн дээд мэргэжлийн шүүгчид (хуульчид) эрхлэн хэрэгжүүлдэг байх, д ө р ө в д ү г э э рт, мэргэжлийн өмгөөлүүлэх эрхээр сэжигтэн. яллагдагч, шүүгдэгчийг бүрэн хангахад оршино. Цаашдаа манай шүүхийн системд Үндсэн хуулийн шүүх хамаарч байхаар шпнэ Үндсэн хуулиар тогтоовол шүүхийн засаглалын үр нө- лөө, нэр хүнд улам өргежих болно. Энэ тохиолдолд хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглальпн байгууллага, тэдгээрийн албан тушаалт- наас шүүх, шүүгч нарт хууль бусаар дарамт шахалт үзүүл^х, тэдгээ- рээс эрх тушаалаа урвуулан ашиглах боломжийг нь шууд хаа=х нох- цөл бүрдүүлнэ. Гэхдээ энэ нь гурван засаглал, тэдгээрийг хэрэгжүү- лэгчдийн хсоронд үл итгэлцэх, сөргөлдөн тэмцэх явдлыг бий болгох ёсгүй бөгөөд үүгээр бидний үзэж буй зарчмын гол шаардлага тодор- хойлогдоно. Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн С. ТӨМӨР ’ ' ^Ыи Фощ 3 «Зах № С—108»

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5