Ардын төр 1991 №2

хын хувьд ямар ч төрлийн үйл ажиллагааны үр ашгииг дээшлүүлэ- хэд тусална. Нөгөө талаас мэдээлэлжүүлэлт нь ннйгмийн үйл ажил- лагааны дэвшлийг түргэтгэхэд туслан түүний нэгдмэл цогцод багтан орох ёстой. Нийгмийг мэдээлэлжүүлэх үйл явц ТЭМ-тэй ажиллах соёл эзэм- шихийг шаардаж байна. Одоо ТЭМ-г голцуу программчлагчид эзэм- шиж байгаа бегөөд персонал ТЭМ, компьютерийг өргөн дэлгэрүүлэх тухай ярьдаг болоод байна. Тэдний тусламжтайгаар олж ашнглах мэдээлэл (мэдлэг) л хамгийн чухал гэдгийг анхаарлаасаа өчүухэн ч холдуулж болохгүй. Улс төрийн чухал шийдвэр гаргах, пийгэм-эдийн засгийц хөгж- лийн оновчтой стратеги боловсруулах, судалгааны түвшинг өндөр- жүүлэхэд түүнийг шинжлэх ухааны мэдээллээр хангах нь өнөөдөр змин чухал асуудлуудын нэг болоод байгааг туршлага харуулж бай- на. Мэдээлэл дутагдах буюу хомсдох нь ямар ч түвшинд гаргасап шийдвэр хуудмаг ташаа, шинжлэх ухааны үндэс муутай, удирдах цөөнхийн санаа зоригийг плэрхийлсэн байх, хүн төрөлхтөнпй мэдлэ- гийн сангаас хүртсэн хувь нь бага байж амьдрал, практикт хэрэгжих чадвар хомсдохын шалттаан болдог. Юуны өмнө улс төр, удирдлагын нийгэм-эдийн засгийн шинжлэх уха?н техникийц мэдээллийн автоматжуулсаи систем бий бэлгох, шаардлагатай мэдээлэл (мэдлэт)-ийн фонд бий болгох, ашиглалтыг сайжруулах, үйлчилгээг шуурхай, үр өгөөжтэй болгох явдал шаард- лагатай байна. Ха.мгийн анхаарал татсан нэг асуудал бол шинжлэх ухааныг эн тэртүүний ээлжинд мэдээллээр хангах нөхцөлийг эх орондоо бүрдүү- лэх, дэлхийн мэдээллийн (мэдлэгийн) санг ашиглах боломж бий болгох явдал юм. Эх орныхоо доторх мэдээллийг боловсруулах, ашиг- лах, гадаадад солилцоход ч санаа тавих хэрэгтэй байна. Шинжлэх ухаан-технологнйн дэвшлийг хангагч шпнжлэх ухааны анхдагч мэдээлэл нь эрчимтэй мэдээлэлжүүлэлтийн замд орсоц бүх орны гол хөрөнгө болж байна. Хүн бүр бүтээлч үйл ажиллагаандаа ЗХУ-ын академич А. П. Ер- шовын хэлсэнчлэн мэдээлэлжүүлэх гэдэг нь дэвшлийг цаашид хур- дасгах үүднээс мэдээлэл хэмээх стратегийн нө-өцийг эзэмших үйл явц юм гэснийг санаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ асуудал хэд хэдэн намын мөрийн хөтөлбөр, баримт бичиг, засгийн тазрын баримтлалд ч тусгалаа олж байна. Түргэн хэрэгжүүлц- гээе. ШУА-ийн Информатикийн тевийн ажилтан Р. ЦЭНДДАВАА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5