534 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4.Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн санал болгох онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар тодорхойлж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх зэрэг эрх бүхий этгээдэд олгосон байхад ердийн хуулиар буюу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас томилгооны сонсгол хийхээр зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтад заасан бүрэн эрхийг хөндөж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон тухайн институтийн бие даасан, хараат бус байдлын баталгааг алдагдуулах үндэслэлтэй байна. Тодруулбал, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх болон холбогдох эрх бүхий этгээд нь нэгэнт сонгон шалгаруулалт хийж нэр дэвшүүлэн санал болгож байхад дээрх зохицуулалтаар тухайн бүрэн эрхэд нь хөндлөнгөөс нөлөөлөх, шууд бусаар халдах боломжийг олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. 5.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг /мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт/ баталсантай уялдуулж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт нэр дэвшигчийн сонсгол хийхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 6.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасан нь агуулгын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...” гэсэн заалтад нийцэхгүй байна. Тухайлбал, уг зохицуулалтын дагуу тодорхой тооны Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5