535 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дэвшигчид холбогдуулан сонсгол хийж болох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулж танилцуулах эрх бүхий этгээд болон улмаар тэднийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар тодорхойлсон бүрэн эрхийг хязгаарлаж хөндлөнгөөс шууд бусаар нөлөөлөх боломжийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Мөн дээрх зохицуулалтад “зөвшилцөх” гэж тусгасан нь Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч томилох талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтад харшилж байна. 7.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн заалтууд нь нийтлэг агуулгатай буюу анх болон дахин томилогдож байгаа аль ч нэр дэвшигчид хамаарах ерөнхий утгыг илэрхийлсэн зохицуулалт байна. Энэ нь маргаан бүхий зохицуулалтын хүрээнд авч үзвэл эрх бүхий этгээд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох албан тушаалд өмнө томилогдсон хүнийг дахин нэр дэвшүүлэн санал болгох тохиолдолд дахин томилгооны сонсгол хийх үр дагаврыг үүсгэж байх бөгөөд улмаар тухайн албан тушаалтны өмнөх бүрэн эрхийн хугацаанд гаргасан шийдвэр, үйл ажиллагаа /хамтын зарчмаар гаргасан эсэхээс үл хамааран/-г шүүн хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж, хуулиар баталгаажсан хараат бус байдлын зарчмыг алдагдуулах нөхцөлийг үүсгэсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх зохицуулалтыг боловсронгуй болгож тухайн албан тушаалын онцлогтой холбогдуулан анх болон дахин томилогдохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5