533 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл журмын дагуу томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр уг хуулийн 15, 17, 21, 22 дугаар зүйлд тус тус хуульчилсан байна. Үүнээс үзэхэд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч тухайн байгууллагын холбогдох албан тушаалтанд тавигдах шалгуур, болзлыг нарийвчлан тодорхойлж, нэр дэвшүүлэн томилох журмыг хуульчлан тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна. Иймд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт “… томилгооны сонсгол хийж …” гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасан. Мөн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж тус тус тогтоожээ. Монгол Улсын Үндсэн хуулийн эдгээр зохицуулалт нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллагуудын бие даасан, хараат бус байдлын баталгааг бүрдүүлсэн байх бөгөөд Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэгч болон шүүх эрх мэдлийн холбогдох албан тушаалд нэр дэвшүүлэх, томилох байгууллага, албан тушаалтныг Үндсэн хуулийн түвшинд тодорхойлон хуульчилсан гэж үзэхээр байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5