Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

532 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэгт Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг тодорхой журмаар нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилгооны сонсгол явуулахаар заасан байх бөгөөд мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэж тусгайлан зааж, Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг тус хуулийн 77 дугаар зүйлийн холбогдох заалтад зааснаар нээлттэй нэр дэвшүүлж томилгооны сонсгол явуулан томилохоор хуульчилжээ. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол хийхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу нэр дэвшүүлж томилох ажиллагаа нь нээлттэй байх үзэл баримтлалд нийцсэн байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зохицуулалттай уялдаатай байх тул Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. 2.Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Авлигатай тэмцэх газрыг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж тодорхойлжээ. Мөн тухайн байгууллагын бүтэц, орон тоог батлах; түүнчлэн өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шийдвэрлэх; Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг холбогдох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5