Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

531 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтнуудыг томилохдоо сонсгол хийхгүйгээр томилдог байсан өмнөх практикт тухайн нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн бол заавал томилогддог байсан буруу жишгийг халсан. Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигч нь хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа эсэх, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, эрхэлж байсан ажил, албан тушаал, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх зэрэг мэдээлэлтэй огт танилцахгүйгээр томилогддог байсныг халсан явдал юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.”, хоёр дахь өгүүлбэрийн “ ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, эрх бүхий этгээдийн ...” гэсэн нь, төгсгөлийн “Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэсэн нь, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын “... Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, ...” гэсэн нь, мөн Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “ ... томилгооны сонсгол хийж ...» гэсэн нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж энэхүү тайлбарыг хүргүүлж байна.” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Ж.Батмөнх Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын “танилцах, зөвшилцөх” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасныг мөн зөрчсөн байна гэж мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлж, холбогдох тайлбарыг хийсэн болно. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. … Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5