Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

530 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх болон хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулж шүүгчээр томилуулах санал гаргах процессыг бүхэлд нь харвал аль нэг институци зүй бусаар илүү эрхтэй оролцох эрсдэлийг бууруулж, институцуудыг тэнцвэртэй оролцох нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн ... ”, мөн зүйлийн 29.1.2 дахь заалтын “… эсхүл Улсын Их Хурал ... танилцах, зөвшилцөх, ... сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. 3.Мэдээллийн нэмэлт шаардлагын тухайд, хууль тогтоогч энэхүү нээлттэй сонсголыг зохион байгуулахдаа баримтлах дэгийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиас гадна Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зохицуулалтаар тодорхойлсон. Мөн үүнтэй холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ийнхүү нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар хуульчилснаар парламент хуульд заасан нэр дэвшигчдийг томилох бүрэн эрхээ хэвээр хадгалахын зэрэгцээ нээлттэй сонсголоор дамжуулан ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлж, ардчиллын легитим шинжийг хангах давуу нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. 4.Монгол Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор томилгооны сонсголд оролцуулж, томилдог шинэ жишгийг тогтоосон. Ийнхүү Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн томилгооны сонсгол зохион байгуулж энэхүү нээлттэй сонсгол нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, нээлттэй ил тод сонсгол байхын чухал ач холбогдлыг нотолсон билээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5