Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

529 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний нэр дэвшигчийн сонсголын тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлага, хэрхэн томилох журмыг хуулиар тогтоохоор заасан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангаж нээлттэй нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилох талаар үндэслэл бүхий бодлогын хувилбаруудаас сонголт хийж хуульчлах нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа нээлттэй, ил тод байж, олон нийтийн төлөөллийн байгууллагын оролцоог хангаснаар сонгон шалгаруулалт болон томилгоонд аливаа зүй бус нөлөөллийг хаана гэж хууль тогтоогч үзсэн бөгөөд энэ агуулгын хүрээнд эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд тухайн нэр дэвшигчийн талаар танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн иргэнийг Монгол Улсын Их Хурал шууд томилохгүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Ажлын хэсэг хамгийн сайн шаардлага хангасан хүнийг олон нийтэд нээлттэй, ил тодоор сонгон шалгаруулж, Улсын Их Хуралд санал болгон нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, мөн цаашлаад Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд Улсын Их Хурлын танилцах болон зөвшилцөх нэр дэвшигчийн сонсгол явуулах юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцнэ гэж хууль тогтоогч үзсэн. Нөгөөтээгүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурал томилох нь асуудлыг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш бөгөөд Улсын Их Хурлын дур зоргыг хязгаарласан зохицуулалтыг олон улсын сайн туршлагад үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд хуульчилсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5