528 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон хуульд заасан бусад этгээд хамаардаг бөгөөд сонсголыг зохион байгуулахдаа Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохдоо хуульд заасны дагуу томилгооны сонсголыг явуулахаар хуульчилсан. Улсын Их Хурал хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дээрх томилгооны сонсголыг зохион байгуулахын гол ач холбогдлыг хууль тогтоогч үзэхдээ нэр дэвшигч этгээд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуулиар тусгайлан заасан шаардлагыг хангаж буй эсэхийг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, бусад баримт мэдээлэлтэй бүрэн дүүрэн танилцаж, сонсголын үеэр нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч хэлэлцсэнээр шийдвэр гаргахад бодитой үр дүнтэй гэж үзсэн. Нөгөө талаар нэгэнт хуулиар нээлттэй сонсгол явуулах зарчмаар томилгоо хийх нөхцөл бүрдсэн тохиолдолд нэр дэвшигчийн шаардлага хангаагүй, урьд өмнө эрхэлж байсан ажил мэргэжил, мэргэшлээрээ салбар, байгууллага, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ёс зүйн доголдолтой этгээд нэрээ дэвшүүлэх эрсдэл байхгүй болно. Парламентын нээлттэй сонсгол бол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой, олон нийтийн оролцоотой механизм бөгөөд мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахдаа ашиглахаас гадна нэр дэвшигчийн талаарх олон нийтийн санаа бодол, тухайн нэр дэвшигчийг дэмжиж байгаа эсэхийг харахад гол хэрэглүүр болгодог. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд томилгооны сонсгол зохион байгуулахаар хуульчилснаар парламент Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох бүрэн эрхээ хэвээр хадгалахын зэрэгцээ нээлттэй сонсголоор дамжуулан ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлж, ардчиллын легитим шинжийг хангах давуу нөхцөл байдал бий болсон.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5