Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

527 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь Авлигатай тэмцэх газрын нэгдмэл удирдлагыг саармагжуулах, бие даасан, хараат бус байх зарчимд нь гаднын хэн нэгэн иргэн болон албан тушаалтны зүгээс нөлөөлөх боломжийг олгох, улмаар үүрэг чиглэл өгөх, амлалт авхуулах зэргээр томилогдсон нөхцөлд цаашид хуулийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа ханган ажиллахад сөрөг нөлөө үзүүлэх оролдлого хийх боломжтой байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна. Иймд дээрх шаардлагад дурдсан зохицуулалтуудыг түдгэлзүүлж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгооны сонсголын тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.” гэж заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж заасны дагуу Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх тогтолцоо, зорилго, зарчим, арга хэлбэрийг хуульчилж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Уг хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд тавих Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлээр эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас “Нэр дэвшигчийн сонсгол” явуулах харилцааг зохицуулдаг. Эдгээр нэр дэвшигчдэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5