Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

526 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Монгол Улсын Их Хуралд танилцуулах болохоос биш нэр дэвшигчийн сонсгол хийх талаар заагаагүй. Гэтэл Монгол Улсын Их Хурал бас л нэр дэвшигчийн сонсгол хийх нэрийдлээр танилцуулсан хүмүүсийг буцаах оролдлого хийх боломжтой болоод байна. Дээрхээс дүгнэвэл Монгол Улсын Их Хурал нь шүүх эрх мэдлийн байгууллага, түүний гишүүдийг санал болгосон байгууллагын бүрэн эрхэд халдаж, сонсгол хийх зохицуулалтыг “зөвшөөрөл” гэсэн агуулгаар харж, өөрөөсөө хараат байлгах, дангаар ноёрхох гэсэн зорилго бүхий хууль баталсан гэж үзэж байна. Ингэснээр шүүх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдлийн хууль бус ажиллагааг хянах бус хянуулах эрсдэл үүссэн байна. Үүнээс үзэхэд, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 29.1.2 дахь заалтад “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасан нь, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж …”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчжээ. 4.Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, …” гэж зааж үүнтэй уялдуулан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “… томилгооны сонсгол хийж …”, мөн зүйлийн 21.2 дахь хэсэгт “… томилгооны сонсгол хийж …” гэж хуульчилжээ. Ийнхүү нэр дэвшигчийн сонсгол явуулахаар зохицуулсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5