Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

525 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын шийтгэл ногдуулах Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрхэд халдсан, нөлөөлж болохуйц үйлдэл юм. Иймд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …,” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх санал болгосноор Улсын Их Хурал томилно. Гэтэл Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн санал болгож байгаа хүмүүст нэр дэвшигчийн сонсгол хийж байгаа нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч болон Улсын дээд шүүхийн нэр дэвшүүлэх бүрэн эрхэд шууд халдсан үйлдэл юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус байхаар зохицуулсан. Тиймээс нэр дэвшигчийн сонсгол хийх нэрийдлээр Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд нөлөөлөх боломж байсаар байна. Угтаа бол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх нь тодорхой шалгуур, үндэслэлээр сонгон авч санал болгож байгаа тул Монгол Улсын Их Хурал томилох эсэхийг шийдвэрлэх ёстой. Мөн хуулийн дээрх зохицуулалттай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нэр дэвшигчийн сонсгол хийж ...” гэж оруулсан нэмэлтийг болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, эрх бүхий этгээдийн ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэсэн өөрчлөлт оруулсан байгаа нь дээрх байдлаар Үндсэн хуулиар тогтоосон эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг зөрчсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5