Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

524 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Батмөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл болон нэмэлт шаардлагыг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын төрийн байгуулал нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх гэсэн төрийн эрх мэдлийн институцид хуваагддаг. Төрийн эрх мэдэл хуваарилах энэхүү зарчмын зорилго нь төрийн эрх мэдлийг засаглалын салаанд хуваарилж, тэдгээр нь бие биедээ харилцан хяналт тавих, тэнцвэрт байдлыг хангахад оршино. Нөгөөтээгүүр Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хязгаарлаж, халдаж болохгүй. Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдалд халдсан. Тодруулбал, уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтад Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, Улсын дээд шүүхийн шүүгчтэй танилцахдаа нэр дэвшигчийн сонсгол хийхээр заасан байгаа нь төрийн эрх мэдлийн хяналт харилцан тэнцвэрээ алдах, нэг талын бүрэн эрхэд халдаж, нөлөөлөхөөр байна. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчид дотроосоо сонгосон болон нээлттэй нэр дэвшсэн гишүүдийг Монгол Улсын Их Хурал томилохоор заасан. Гэтэл нэр дэвшигчийн сонсгол хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн зорилгод үл нийцсэн, нөлөөлөхүйц оролдлого юм. Мөн Шүүхийн сахилгын хорооны шүүгчид дотроосоо сонгосон болон нээлттэй нэр дэвшсэн гишүүдийг томилохдоо нээлттэй сонсгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5