516 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Татварыг зөвхөн хуулиар ногдуулдаг тул энэхүү татвар ногдуулах эсэх шийдвэр нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Иймээс ч Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж буй дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдэж буй үйлдэл юм. Иймд дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. Дөрөв. Дээрх маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбар, баримт, судалгаа, лавлагааг гаргуулан авч судлан үзсэн болно. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10 дахь заалтуудад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт оруулжээ. Төрийн санхүү, зээл, татвар, мөнгөний бодлого нь иргэдийн амьжиргаа, эдийн засаг, үйлдвэрлэл зэрэгт шууд нөлөөлдгийг харгалзан шинээр татвар тогтоох, эсхүл өөрчлөхдөө хууль тогтоогч холбогдох тооцоо судалгаанд үндэслэхийн зэрэгцээ төрийн бусад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5