517 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бодлоготой уялдуулах, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой нийцүүлэх ёстой. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад хууль тогтоомжийн төсөлд уг төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулга, хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайланг хавсаргахаар заасан. Гэтэл Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох судалгаа бүрдүүлбэрийн хамт өргөн мэдүүлсэн байх боловч дүгнэлт, судалгаа нь иж бүрэн бус, бодит байдалд нийцээгүй, түүнчлэн тухайн хуулиар зохицуулах харилцаанд оролцогч талуудын эрх зүйн байдал болон улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх асуудлыг тусгаагүй байна. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус хуулийн төслийн үр дагаврын талаарх дүгнэлт болон бусад баримт мэдээлэл нь хуулийн төслийн танилцуулга, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандсан судалгаанд тусгагдаагүй болохыг тэмдэглэсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар уг хуулийн төсөл нь газрын тосны дайвар бүтээгдэхүүн, керосин зэргийг өөр зориулалтаар ашигладаг импортлогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт татварын дарамт, аж ахуйн үйл ажиллагааны хүндрэл үүсгэж болзошгүй байгааг анхаарах ёстой гэсэн санал, дүгнэлт гаргажээ. Дээрхээс үзэхэд, Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. 2.Аливаа улс татварын тогтолцоогоо бүрдүүлэхдээ үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийг хангах зорилгыг үндсэн шалгуур болгох хүрээнд хууль тогтоогч татварын хуулийг батлахдаа судалгаа, нотолгоо, үр дүнд суурилж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох шаардлагатай. Гэтэл бүрэн бус судалгаанд үндэслэн, татварын суурийг өргөжүүлэхдээ газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд холбогдуулан онцгой албан татварыг шатлалгүйгээр тогтоосон нь түүхий эд импортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5