513 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг баримтлах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад “хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлан;”-г хууль тогтоомжийн төсөлд хавсарган өгнө гэж заасан. Уг заалтын дагуу хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан холбогдох судалгаа, тайланг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал авахаар байна. Тус нэмэлт, өөрчлөлттэй холбоотой үзэл баримтлал, танилцуулга, холбогдох судалгаа, тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулж хүн амд танилцуулаагүйгээс үзвэл тус хуулийн төсөлтэй холбоотойгоор үзэл баримтлал батлагдаагүй, танилцуулга, судалгаа, тайланг хийгээгүй болохыг илтгэж байна. Хууль нь нийгэмд эерэг сайн өөрчлөлт бий болгохын зэрэгцээ улс орны эдийн засаг хүн амын амьжиргаанд дарамт, сөрөг нөлөөлөл болох тохиолдол ч байдаг тул шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, түүнд тулгуурласан үзэл баримтлал, танилцуулгагүйгээр хуулийг шууд бичих нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хууль дээдлэх ёсны зарчмыг зөрчсөн явдал мөн. Засаг төрийн зүгээс сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн үр дүнд газрын тосны үнийн өсөлт, хомсдолоос хамааралтай эдийн засгийн сорилтод иргэд өртөхгүй байх боломж бүрдсэн боловч зарим нэг Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд нийцээгүй концепцын алдаатай хууль тогтоомжийн улмаас тэрхүү бий болгосон эдийн засгийн баталгаа даруй алдагдаад байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 06ны өдрийн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5