512 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг.Монгол Улсын иргэн Ч.Цолмонбат, А.Энхтүвшин, Э.Эрдэнэцэцэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж газрын тосны үйлдвэрийн зарим нэр төрлийн завсрын бүтээгдэхүүнд “дайвар бүтээгдэхүүн” гэсэн нэршлээр онцгой албан татвар тогтоосон. Тодруулбал, үйлдвэрлэгч автобензин, дизелийн түлшийг анхан шатны нэрлэг, сайжруулалтын процесс, гүн боловсруулалт гэсэн үе шатуудыг дамжин боловсруулалт хийсний үр дүнд гарган авдаг байна. Харин импортлогч нь ийнхүү үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдын эцсийн зорилго, хүрэх үр дүн нь улс эх орныхоо зах зээл, хэрэглээнд шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тус бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ээлтэй өртөг зардал багатай болгох явдал юм. Гэтэл Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эцсийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлш импортлогч нарт давуу байдал үүсгэж, түүхий эд импортлон эх орондоо нэмүү өртөг үүсгэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарт ялгамжтай хандах нөхцөлийг шууд бүрдүүлсэн байна. Хууль батлах замаар адил тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж, улмаар үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж нөхцөлийг хумьж, зөвхөн бензин, дизель түлш импортлогч нарт давуу байдал үүсгэж, импортын түүхий эд ашиглан, нэмүү өртөг шингээж эх орондоо үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрлэгч нарт өртөг, зардлын ачаалал үүсгэх замаар ялгамжтай хандах нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэх юм. Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь газрын тосны боловсруулалтын завсрын олон төрлийн бүтээгдэхүүнээс зөвхөн керосин, хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатад уян хатан нөхцөл, сонгох боломжгүйгээр тухайлбал, дизелийн түлшний хувьд тонн тутамд 0-21 750 төгрөгийн татварын интервал байсаар байтал ямар ч интервалгүй шууд 285 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар хуульчилсан нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5