509 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ тасралтгүй, нэг мөр хэрэгжүүлэн ажиллаж, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зайлшгүй тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгож, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэн ажиллаж байна Дээрх тайлбар, үндэслэлтэй холбогдуулан, хүн ямар техник, хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх, түүнийг тагнуулын байгууллагаас хураан авахыг урьдчилан тооцох боломжтой байх шаардлагын хувьд тусгай зориулалтын техник, хэрэгсэл гэдэгт ямар нэр, төрлийн төхөөрөмж орох талаар хуульд нэг бүрчлэн заах боломжгүй. Харин Гүйцэтгэх ажлын тухай хуулийн “нэр томьёо” хэсэгт “илрүүлэх” тоног төхөөрөмжийн зориулалт, онцлогийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар тусгах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “илрүүлэх” гэдгийг хассан тохиолдолд гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл үүсэх, улмаар үндэсний аюулгүй байдлын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэн, тэдгээртэй хамтран ажиллаж байгаа этгээдээс явуулж байгаа ажиллагааг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах ажиллагаанд нууцлал, аюулгүй байдал алдагдах эрсдэл үүснэ гэж үзэж байна.” гэжээ. Зургаа. Уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Тагнуулын ерөнхий газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас тайлбар, тодруулга, баримт гаргуулан авсан бөгөөд ирүүлсэн тайлбар, баримт нь төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл агуулсан байна. ҮНДЭСЛЭЛ: Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “... мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар ... илрүүлэхэд зориулагдсан техник, тоног
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5