510 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хүний эрхийг баталгаажуулах хүрээнд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгон нэр томьёог хоёрдмол утгагүйгээр хуульчлах нь зүйтэй байгааг тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай. 2.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ ГИШҮҮД Д.ОДБАЯР Ш.СОЛОНГО Б.БУЯНДЭЛГЭР Г.ТУУЛХҮҮ Г.БАЯСГАЛАН Ж.ЭРДЭНЭБУЛГАН Д.ГАНГАБААТАР
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5