508 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Маргаан бүхий асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэр бүхий иргэдийн мэдээлэл, гомдлын агуулгаас үзэхэд, зөвхөн “хууль бусаар” тагнаж, чагнасан тохиолдолд тусгай техник, хэрэгслийг хэрхэн илрүүлж, хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхээ хамгаалах талаар тусгасан байна. Үүнтэй холбогдуулан “хууль бус”-аар халдах гэдэгт гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэсэн хоёр ойлголт гарч ирнэ. Дээрх хоёр тохиолдолд аль аль нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох бөгөөд эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэнэ. Харин иргэний хувьд, аливаа этгээдийн хууль бус халдлагаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах зориулалттай тоног төхөөрөмж суурилуулсан эсэхийг “илрүүлэх” зорилгоор тусгай зориулалтын техник, хэрэгслийг ашиглах нь дээр дурдсан хоёр тохиолдлоос бусад буюу эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд саад учруулна. Учир нь иргэн өөрт чиглэсэн ажиллагаа хууль бусаар явагдаж байгаа, эсхүл эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэдгийг ялгах, мэдэх боломжгүй юм. Улмаар үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр явуулж буй эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нууц, далд аргаар явагддаг тул түүнийг тухайн ажиллагаа чиглэсэн болон бусад этгээдэд аливаа хэлбэрээр задруулахыг хориглож, хэрэв задруулсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. ... Аливаа этгээдээс Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “илрүүлэх” зориулалтай техник, хэрэгслийг олж авсан ашигласан, борлуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн техник, хэрэгсэл нь “илрүүлэх” зориулалттай техникт хамаарах эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгохоос гадна гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийн хувьд тусгай зориулалт бүхий гэдгийг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан зэрэг сэдэлт, зорилгыг зайлшгүй шалгаж тогтоосны эцэст хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5