507 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “... илрүүлэх ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 2.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “… илрүүлэх …” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. ...” гэсэн байна. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 41 дүгээр тогтоол гаргажээ. Үүнд: “1.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “… илрүүлэх ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Тав. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор гүйцэтгэх ажлын тусгай техник, хэрэгслийг зөвхөн эрх бүхий байгууллагууд үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор ашиглах зохицуулалттай.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5