506 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбоотой бөгөөд иргэн бусдын хууль бус халдлагаас ангид байдлаар бие даан орших, өөрийн мөн чанар, үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэмжээ илэрхийлэх хувийн орон зайг нь хамгаалахад чиглэнэ. 7.Эрүүгийн хэргийг илрүүлэх болон нийтийн ашиг сонирхолд аюул учруулахуйц тохиолдолд энэхүү эрхийг хуулиар хязгаарлах боломжтой боловч хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хязгаарлалт нь тэнцвэрийн зарчимд нийцсэн байх шаардлагатай. Уг маргааны хувьд иргэн өөрийн хувийн амьдрал, мэдээллийн нууцыг өөрөө хамгаалах, хөндлөнгийн халдлагаас сэргийлэх боломжийг хориглох замаар эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох нь хуулийн холбогдох зохицуулалтын зорилго гэж үзэхээр байна. Хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ийнхүү хязгаарлахгүйгээр уг хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Тухайлбал, илрүүлэх тоног, төхөөрөмжийг ашиглах зорилгоос хамааран хэрэглээнд нь хуулиар хязгаарлалт тогтоож болно. Үүнээс үзэхэд хуулийн зохицуулалтын зорилго болон тухайн зорилгод хүрэхэд чиглэсэн арга хэмжээ нь зохист нийцэлгүй байна. Гэмт этгээдийг олж тогтоох гүйцэтгэх ажиллагаанд саад тотгор учруулахгүйгээр өөрийн хувийн мэдээлэл, орон байр, захидал харилцааны халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор илрүүлэх төхөөрөмжийг ашиглахыг иргэнд зөвшөөрөх замаар дээр дурдсан хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Ийнхүү иргэний өөрийн болон гэр бүлийн халдашгүй байдал, хувийн нууцаа хамгаалах эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь уг хуулийн зохицуулалтын зорилго биелснээр олж болох давуу талтай харьцуулахад илүү эрсдэл бүхий үр дагавартай байна. Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалт нь хууль зүйн тодорхой байдлын зарчим болон тэнцвэрийн зарчмын дагуу тавигдах шалгуурт нийцээгүй, улмаар иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд дур мэдэн халдах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.” гэсэн байна. Дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5