Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

504 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллага, албан тушаалтан ийм хуулийг дур зоргоор тайлбарлан хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих эрсдэлтэй байдагтай холбоотой юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан. 3.Хууль тогтоогч хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах үндэслэл журмыг тодорхойлохдоо тухайн хуулийг хэрэгжүүлэх байгууллага, иргэдэд хоёрдмол утгагүй, тодорхой ойлгогдохоор томьёолох, иргэд уг хуулийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар, хүлээх хариуцлагын талаар урьдчилан таамаглах, мэдэх боломжтой байхаар хуульчлах үүрэгтэй. Ингэснээр хууль хэрэгжүүлэгч байгууллага болон шүүх хуулийг нэг утгаар хэрэглэх, эрх, эрх чөлөө нь тухайн хууль тогтоомжоор хязгаарлагдаж буй иргэн зан үйлээ хуульд нийцүүлэх, эрх зүйн үр дагаврыг урьдчилан харж, таамаглах нөхцөл бүрдэнэ. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн зохицуулалтын нөхцөл, зорилго, хүрээг зохицуулж буй харилцааны онцлогт нийцүүлэн тодорхой, ойлгомжтой томьёолон хуульчлах буюу хууль зүйн тодорхой байдлыг хангах зарчимтай холбоотой юм. 4.Мэдээлэл гаргагч иргэд болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн Тагнуулын ерөнхий газар, Монгол Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулж авсан тайлбар, баримтаас үзэхэд тус маргаан бүхий зохицуулалтын агуулгыг харилцан ялгаатай байдлаар ойлгож, тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд “... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг ... хүн уншаад өөрийн зан үйлээ зохицуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, ... хүн ямар техник хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд Тагнуулын ерөнхий газраас тухайн техник хэрэгслийг хураан авах, эсхүл авахгүй байхыг урьдчилан тооцох боломжгүй байна. ...” гэжээ. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэх ойлголтод хамаарах “илрүүлэх” төхөөрөмж гэдэгт нууц камер илрүүлэгч гар утасны программ, цахим халдлагаас сэргийлэхээр бүтээгдсэн компьютерын программ хангамж зэрэг хамаарах эсэх нь тодорхойгүй буюу иргэн өөрийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор ямар төхөөрөмж, программ хангамжийг ашиглах боломжтой эсэх нь ойлгомжгүй байна. Дээрхээс үзвэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5