503 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна. ...” гэжээ. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1.Монгол Улсын Их Хурал Гүйцэтгэх ажлын тухай хуулийг 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж тодорхойлсон нэмэлтийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар оруулжээ. Улмаар гүйцэтгэх ажлын тусгай техникийг хуулиар эрх олгогдоогүй этгээд олж авсан, ашигласан, борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10ны өдөр Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт оруулан хуульчилсан байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж зааж хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг үндсэн эрх хэмээн баталгаажуулсан байна. Уг заалт нь халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах төдийгүй дур мэдэн халдахыг хориглосон зохицуулалт юм. Ийнхүү “дур мэдэн” гэж заасан нь хуулиас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглосноос гадна хэт ерөнхий, өргөн хүрээнд, хоёрдмол утгаар тайлбарлаж болохуйц хэм хэмжээг тогтоохыг хориглосон агуулгыг илэрхийлнэ. Энэ нь эрх бүхий төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5