502 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт төр улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах үүргийг хүлээж, энэ зорилгоор хуульд заасан тодорхой нөхцөл журмын хүрээнд холбогдох байгууллага тусгай чиг үүргийг хэрэгжүүлж болохоор тогтоосон байна. 2.Хууль тогтоогч “гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг” ашиглах байгууллага, албан тушаалтныг Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт зэрэг хууль тогтоомжид нэрлэн зааж, хуулиар эрх олгоогүй этгээд ашиглах, борлуулахыг хориглосон нь иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан үндэслэлээр зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйл, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.4, 3.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу аливаа илрүүлэх төхөөрөмж буюу нууц камер, нууц камер болон долгион илрүүлэгч, яриа болон GPS байрлал дамжуулах төхөөрөмж, үзгэн камер, флашан камер, адаптер камер буюу энгийн хэрэглээний эд зүйлд суурилуулсан нууц камер зэрэг төхөөрөмжүүдийг иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах эрхийг хуулиар ялгаатай зааглан тогтоожээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5