Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

501 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “илрүүлэх” зориулалттай техник хэрэгсэл, программ хангамжийг бүгдийг нь багтааж хэт өргөн хүрээнд томьёолсноос үүдэн иргэдийн хэрэглэдэг вирусийн программ хүртэл гүйцэтгэх ажлын хэрэгсэлд орох боломжтой мэт болжээ. Тухайлбал, энгийн вирусийн программ нь иргэдийн компьютерт халдаж буй хөнөөлт вирус, программыг таньж олох, “илрүүлэх” зориулалттай тул гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэсэн ангилалд хамрагдахаар ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Улмаар өмнө хуулиар зөвшөөрдөг байсныг Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцохоор оруулж, иргэний өөрөө өөрийгөө хамгаалах эрх, эрх чөлөөг хязгаарласан, дордуулсан байна. Учир нь дээрх камер, сүлжээ илрүүлэгч төхөөрөмж нь “илрүүлэх” зориулалттай тул Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар “гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэх ангилалд багтаж, түүгээр зогсохгүй эдгээр төхөөрөмжийг олж авбал, ашиглавал гэмт хэрэг үйлдсэнд тооцон ял шийтгэгдэх үндэслэл бүрдсэн байна. “Илрүүлэх” зориулалт бүхий техник хэрэгсэл нь нууцаар мэдээлэл цуглуулах, олж авах зориулалттай биш бөгөөд харин нууц техник хэрэгслийг таньж олох, илрүүлэх зориулалттай тул цэвэр хамгаалалтын хэрэгсэл гэж үздэг. Иргэд энэхүү илрүүлэх зориулалттай техник хэрэгслийг ашигласнаар өөрөө өөрийгөө хууль бус мөрдөн мөшгилт, тагнан чагнах үйл ажиллагаанаас сэргийлэх, өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой юм. Гэтэл нууцаа хамгаалах хамгаалалтын арга хэрэгсэл, техник хэрэгслийг ашиглах эрхийг дээрх зохицуулалтаар үгүйсгэсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5