Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

500 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Монгол Улсын иргэн П.Ундрах-Эрдэнэ, Л.Галбаатар нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Гүйцэтгэх ажлын тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна. Учир нь хувь хүний амь бие, эрүүл мэнд, халдашгүй байдлыг хамгаалах үүрэг нь төрд байдаг бол хувь хүний нууцыг хамгаалах үүрэг зөвхөн хувь хүнд өөрт нь байдаг. Техник технологи хөгжсөн эрин үед хувь хүн өөрийн хууль ёсны эрх, эрх чөлөө, хувийн нууцаа техник технологийн шийдэлгүйгээр хамгаалах ямар ч боломжгүй юм. Жишээлбэл, иргэний гэр орон, албан өрөөнд хэн нэгэн этгээд хууль бусаар чагнах төхөөрөмж, нууц камер байрлуулсан байлаа гэж үзвэл түүнийг яаж илрүүлэх вэ? Үүнийг “нууц камер илрүүлэгч” гэх техник хэрэгслээр илрүүлэх боломжтой. Мөн хэн нэгэн этгээд хувийн болон албан өрөөнд нууцаар чагнах төхөөрөмж тавьсан бол мөн үүнийг “сүлжээ илрүүлэгч” гэх төхөөрөмжөөр илрүүлж болно. Эдгээр төхөөрөмж буюу “нууц камер илрүүлэгч”, “сүлжээ илрүүлэгч” төхөөрөмжийг дэлхийн олон оронд илээр, чөлөөтэй худалдан борлуулдаг бөгөөд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглахаар худалдан авч болдог байна. Үүнийг дэлхийн улс орнууд хуулиар хориглодоггүй. Учир нь өөрөө өөрийгөө хамгаалах эрх нь иргэний жам ёсны бөгөөд салшгүй эрх юм. Тухайлбал, гар утас хэрэглэгчийн хувьд тодорхой аппликейшнийг үнэгүй суулгаж хэрэглэх боломжтой бөгөөд онлайн худалдааны дэлгүүрүүдээс нууц камер илрүүлэгчийг худалдан авах боломжтой. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг томьёолж хуульчлахдаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5