Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

493 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан талаар тэмдэглэжээ. 6.Эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлэх хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад тусгасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах төрийн хууль ёсны зорилго мөн байна. Харин энэ зорилгын хүрээнд хувь хүний нууц болон мэдээллийг цуглуулах, дамжуулах, нууцаар олж авахад чиглэсэн хөндлөнгийн халдлагаас хамгаалах иргэний эрхийг хуулиар хязгаарласан нь хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хамгаалалтад иргэн өөрийн гэр бүл, захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлаа хууль бус халдлагаас хамгаалах болон хуулиар хамгаалуулах эрхтэй. Энэ нь хувь хүн, бусад этгээдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтны халдлагаас сэргийлэхтэй холбоотой зохицуулалт юм. Иргэний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан нь хүний эрхэм чанарыг дээдлэхтэй холбоотой бөгөөд иргэн бусдын хууль бус халдлагаас ангид байдлаар бие даан орших, өөрийн мөн чанар, үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэмжээ илэрхийлэх хувийн орон зайг нь хамгаалахад чиглэнэ. 7.Эрүүгийн хэргийг илрүүлэх болон нийтийн ашиг сонирхолд аюул учруулахуйц тохиолдолд энэхүү эрхийг хуулиар хязгаарлах боломжтой боловч хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хязгаарлалт нь тэнцвэрийн зарчимд нийцсэн байх шаардлагатай. Уг маргааны хувьд иргэн өөрийн хувийн амьдрал, мэдээллийн нууцыг өөрөө хамгаалах, хөндлөнгийн халдлагаас сэргийлэх боломжийг хориглох замаар эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох нь хуулийн холбогдох зохицуулалтын зорилго гэж үзэхээр байна. Хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ийнхүү хязгаарлахгүйгээр уг хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Тухайлбал, илрүүлэх тоног, төхөөрөмжийг ашиглах зорилгоос хамааран хэрэглээнд нь хуулиар хязгаарлалт тогтоож болно. Үүнээс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5