Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

494 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэхэд хуулийн зохицуулалтын зорилго болон тухайн зорилгод хүрэхэд чиглэсэн арга хэмжээ нь зохист нийцэлгүй байна. Гэмт этгээдийг олж тогтоох гүйцэтгэх ажиллагаанд саад тотгор учруулахгүйгээр өөрийн хувийн мэдээлэл, орон байр, захидал харилцааны халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор илрүүлэх төхөөрөмжийг ашиглахыг иргэнд зөвшөөрөх замаар дээр дурдсан хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Ийнхүү иргэний өөрийн болон гэр бүлийн халдашгүй байдал, хувийн нууцаа хамгаалах эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь уг хуулийн зохицуулалтын зорилго биелснээр олж болох давуу талтай харьцуулахад илүү эрсдэл бүхий үр дагавартай байна. Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалт нь хууль зүйн тодорхой байдлын зарчим болон тэнцвэрийн зарчмын дагуу тавигдах шалгуурт нийцээгүй, улмаар иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд дур мэдэн халдах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “... илрүүлэх ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 2. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “... илрүүлэх ...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5